Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

МӨСӨН ХОТХОН БАЙГУУЛАВ

МӨСӨН ХОТХОН БАЙГУУЛАВ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК өөрийн хөрөнгөөр Дархан –Уул аймгийн Залуучууд театрын өмнөх талбайд 50Х30 харьцаатай мөсөн гулгуурын талбай, 5 м өндөртэй төмөр хүний мөсөн баримал зэрэг багтсан МӨСӨН ХОТХОН байгуулав. Тус мөсөн хотхоныг Дархан-Уул аймгийн урчуудын эвлэлийн “Тэнгэр өөд” ТББ загвар дизайныг гаргаж урлан бүтээж, Цахилгаан хангамжийн албаны цахилгаанчид гэрлэн чимэглэлийг хийв.
2017 оны 12 сарын 18-ны 19 цагт Мөсөн хотхоны нээлт болсон бөгөөд нээлтэнд тус компаний ТУЗ-ын дарга Э. Шижир, тэргүүн дэд захирал М. Отгонбаяр, Үйлдвэр хариуцсан дэд захирал К. Энхчулуун, Дархан-Уул аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С. Баясгалан, Захирагчийн албаны дарга Э. Равжаадэлгэрэх, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Ж. Дорждэрэм нар оролцов.
Нээлтийн үеэр Дарханчуудад халуун чяцаргана, аньсний шүүсээр үйлчилэв.
Дээшлэх