Холбоо барих утас: 89110415, 99557401,89767007, 75550011 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn,ochirsum.gdmp@gmai

2017 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ

2017 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХУРАЛ
Тус компаний 2017 оны шинэ жилийн баярын хурал 2017 оны 12 сарын 15-ний баасан гаригт Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болов.
Хурлыг нээж Ерөнхий захирал хэлсэн үгэндээ “Бид 2017 онд гангийн үйлдвэрт чиглэсэн Шанаган зуух, прес хайч зэрэг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хийсэн. 2018 онд ажилчдадаа чиглэсэн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн бодлогод чиглэсэн ажлуудыг түлхүү хийх болно” гэж тэмдэглэв.
Баярын хуралд Guys хамтлаг, гитарчин дуучин Гантулга нар ая дуугаа өргөв.
Баярын хурал дээр хамт олноо хошуучлан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 63 ажилтныг яам, орон нутгийн шагналд тодорхойлсноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэргүүний уурхайчин-2, жуух бичгэээр-6, тэргүүний ажилтнаар-1, Эрчим хүчний яамны жуух бичгээр-1, Зам тээврийн яамны “Онц тээвэрчин” тэмдгээр-2, Сангийн яамын Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан-1, бизнесийн шилдэг санхүүчээр-1, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны жуух-1, Дархан-Уул аймгийн “Найрамдлын дархан” тэмдгээр-2, Тэргүүний ажилтнаар-5, жуух бичгээр-4, Сэлэнгэ аймгийн жуух бичгээр-3, Дархан сумын жуух бичгээр-7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, салбарын ҮЭ-ийн “Тэргүүний мастер” цолоор-2, Монголын залуучуудын холбооны шагналаар-25 хүн тус тус шагнагдав.
Мөн хамт олны дундаас ажил хөдөлмөрөөрөө шалгарсан шилдэгийн шилдэг ажилтнаа шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн Захирлын нэрэмжит шагналтнаар Бэлдэц үйлдвэрлэх цехийн ахлах ган хайлагч ДАРЖААГИЙН ГАНЦОГТ, Шилдэг инженерээр Төмөртэйн уурхайн баяжуулахын технологи инженер ДУЛМААГИЙН ГАНЗОРИГ, шилдэг ажилтнаар Төмөртолгойн уурхайн жолооч ХАЯНХЯРВААГИЙН МЯГМАРСҮРЭН, Засвар механикийн албаны засварчин ЦОГТБААТАРЫН БАТБААТАР нарыг тус тус шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн аяга мөнгөн шагналаар шагнаж алдаршуулав.
ДАРЖААГИЙН ГАНЦОГТ нь 1971 онд төрсөн Бэлдэц үйлдвэрлэх цехэд Ахлах ган хайлагч ажилтай. “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-д 2004 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байна.
Д.Ганцогтын ажилладаг *Б* ээлж нь 2017 оны эхний 11 сарын байдлаар 356 удаагийн хайлалт хийж 10310,2 тонн хаягдал төмрөөс 9137,2тн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтанд хүлээлгэн өгсөн болно. Бүтээгдэхүүний гарц 88,6% , төлөвлөгөөний биелэлт 103%, байгаа нь түүний ажлын амжилт харагдаж байна.
Д. Ганцогт нь Монголын Сагсан бөмбөгийн Лигийн анхны тэмцээний тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Аж үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан юм.
ДУЛМААГИЙН ГАНЗОРИГ нь 1987 онд төрсөн. Баяжуулахын технологи инженер мэргэжилтэй. Төмөртэйн уурхайд баяжуулах хэсгийн технологи инженер ажилтай. Тайлант хугацаанд төмөртэйн уурхайн Баяжуулах үйлдвэр нийт 4,5 сая/тн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажилласнаас 4,5 сая/тн хүдэр боловсруулан төлөвлөгөөгөө 100% биелүүлэн 2,7 сая/тн экспортын баяжмал үйлдвэрлэсэн байна.
Мөн 2017 онд төмөртэйн уурхайн баяжуулах үйлдвэрийн ялгах хэсгийн технологийн схемийг өөрчлөн нунтаг баяжмалын гарцыг нэмэгдүүлэх санал гарган, 07-р сард ялгах хэсгийн технологи схемийг өөрчилснөөс хойш ойролцоогоор 13 000 тн нунтаг баяжмал илүү үйлдвэрлэсэн. Илүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн өртгөөр тооцвол 400 сая гаруй төгрөг болох хэмнэлтийг гаргаж үр бүтээлтэй ажилласан байна.
Д. Ганзориг нь Дархан-Уул аймгийн тэргүүний ажилтан, Уул уурхайн яамны жуух бичигээр тус тус шагнагдаж байсан байна.
ХАЯНХЯРВААГИЙН МЯГМАРСҮРЭН нь 1970 онд төрсөн. Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхайн Уулын хэсгийн жолооч ажилтай. 2014 онд 4 332 357 м3 хөрс, 1 239 552,2 тн хүдэр олборлож, ажиллаж байсан ээлж нь 2014 оны “Тэргүүний ээлж” болсон.
2015-2016 онд Дулаанхааны замаас хүдэр сум хүртэлх 104,5 км хатуу хучилттай автозам барих төсөлд гар бие оролцож Монгол улсын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Төмөртолгойн уурхай 2017 оны 5 сараас ажилд ороход удаан хугацаагаар зогссон байсан уурхайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх, сэргээх ажилд идэвхи зүтгэлтэй ажилласан.
Х.Мягмарсүрэн нь 2017 оны 11 сарын байдлаар 46000 м3 хөрс, 29000 тн хүдэр тээвэрлэхдээ 16888 км замыг туулж уурхайн хамт олноо ажлын бүтээлээр хошуучилж ажилласан.
ЦОГТБААТАРЫН БАТБААТАР 1982 онд төрсөн. Тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй. Засвар механикийн албанд засварчин ажилтай. 2017 онд агуулахад нөөцгүй басйан гидротоноглолын ажиллагааг удирддаг 5 төрлийн 10 цогц гидрийн соленойдуудын засвар үйлчилгээг тогтмол хийж найдвартай ажиллагааг хангаснаар 40 орчим сая төгрөгийн хэмнэлт гарггасан.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Бэлдэц үйлдвэрлэх цехийн хөргөлтийн тоноглол, шугам хоолой, хийн тоноглолуудынэ найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх үүднээс ус тунгаагаауруудыг хаягдал баллон, труба ашиглан зохион хийж нэг бүр нь 2.5аас 4 сая төгрөгний үнэтэй 28 хийн хувиарлагчуудыг эвдрэлгүй найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн манай тэргүүний ажилтан юм.
ЦОГТБААТАРЫН БАТБААТАР нь Аж үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан цол тэмдэгтэн юм.
Мөн шилдэг 60 ажилтанд “Өвлийн өвгөн” гарын бэлэгээ гардуулав.
Баярын хурлын төгсгөлд “АЗЫН СУГАЛАА” явуулж азтанаа тодруулсанаас ГАНВОР ХК 5 азтан тус бүрд 100 000 төгрөг, Мобиком корпораци samsung J7 гар утас 1 азтан, Юнител компаний 2 гар утас, Хаан хүнс 1000 ш бууз зэрэг 4 харилцагч байгууллагын 9 азтан тодров.
Шинэ жилийг зохион байгуулах комиссоос 49 азтан тодруулсанаас Кофе чанагч-Enjoy-5 ш, Холигч Philips-5 ш, Будаа агшаагч Philips hd4515-5 ш, Тоос сорогч тоосны мангас-5 ш, Уураар цэвэрлэгч Торнадо-5, Акустик гитар YamahaF310-5 ш, Агаар цэвэршүүлэгч-Air purifier2-5 ш, Гар утас-Redmi 4x-5 ш, Угаалгын машин-Beko-3 ш, Led tv LG 43”-зурагт-3 ш, СУПЕР АЗТАН – ХОНГ КОНГ аялах эрхийн бичиг – 3 гэр бүлийн нэг хүний хамт зэргийг сугалснаас хамгийн их азтан Техник үйлчилгээ засварын албанаас -9 , Төмөртэйн уурхайгаас -7 төрөв.
Ган бөмбөлөг үйлдвэрлэх цехийн мастер А. Дашням, Техник үйлчилгээ засварын албаны засварчин М. Отгонбаатар, Засвар механикийн албаны засварчин Б. Бямба-Эрдэнэ нар супер шагналыг хожиж азтанаар тодорч ХОНГ КОНГ аялах эрхийн бичгийн эзэд болов.
НИЙТ ХАМТ ОЛОНДОО ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЖ, ИРЭХ ОНДОО ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙХЫГ ЕРӨӨЕ.

Дээшлэх