Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛОВ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ний аварга шалгаруулах гар бөмбөгийн спортын мастер НЯНДАГИЙН БАТСҮХИЙН нэрэмжит 7 төрөлт тэмцээний нээлт 2017 оны 10 сарын 27-ны баасан гаригт үйлдвэрийн спорт зааланд болов.
Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээн 7 төрөлт болж өргөжсөн бөгөөд нээлтийн ажиллагаа урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй болж хөлтэй самбар болон ЛЕД дэлгэцээр хэсэг нэгжүүд тус бүр өөрийн ажлын амжилт, хөрөнгө оруулалтаа сурталчилж, мөн багууд насны ангилалаар тамирчдаа бүрдүүлсэн нь зөвхөн тоглодог хэдхэн хүний дотор явагддаг байсан тэмцээн энэ жил илүү олныг хамарсан олон тоглогч оролцсон тэмцээн болж нийт хэсэг нэгжүүдийн 16 багийн 300-аад тамирчин оролцож байна.
Тэмцээний нээлт Техник, үйлчилгээ засварын алба, Үйлдвэр шугам сүлжээний цехийн баг тамирчдын дунд болсон гар бөмбөгийн тоглолтоор эхэлсэн бөгөөд тоглолтын дараа нээлтийн арга хэмжээ болж компаний Ерөнхий захирал нээж үг хэлж баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.
Мөн спортын мастер Н. Батсүхэд хүндэтгэл үзүүлж компаний зүгээс өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсныг ерөнхий захирал гардуулж спортын амжилт хүссэн бөгөөд Засвар механикийн албаны дарга Б. Батбаяр болон Дархан-Уул аймгийн гар бөмбөгийн холбооны зүгээс шагнал дурсгалын зүйлийг гардуулав.
Монголд гар бөмбөг үүсэж хөгжсөний 90 жил, Гар бөмбөгийн холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн медалиар Засвар механикийн албаны засварчин Спортын мастер Няндагийн Батсүх, Ерөнхий нягтлан бодогч спортын мастер Ч. Тогоо нарыг шагнасныг гардуулав.
Нээлтийн үеэр Залуучууд театрын залуу дуучин ая дуугаа өргөж, цэнгээнт бүжгийн “SWAY” хамтлагын тоглолт болов. Тэмцээн үргэлжилж байна.
БАГ ТАМИРЧДАД СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Дээшлэх