Холбоо барих утас: 89110415, 99557401,89767007, 75550011 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn,ochirsum.gdmp@gmai

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРӨӨР МОД ТАРИВ

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРӨӨР МОД ТАРИВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг юм.
Энэ ажлын хүрээнд 10 сарын 13 нд тус компаний хамт олон 2.5 км газарт 500 ширхэг 6 настай агч модыг суулгаж тарив.
Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхлэж үрлэх ба 5-р сарын сүүлчээр нахиалж 9-р сарын эхээр үр боловсроно. Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт ургалтынхаа эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
ХҮН 18 ШИРХЭГ МОД ТАРИХАД БҮХ НАСААРАА ХЭРЭГЛЭХ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ ЭХ ДЭЛХИЙДЭЭ БУЦААЖ ӨГДӨГ ГЭДЭГ.
АРВАН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Дээшлэх