Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол улсын засгийн газрын 2010 оны 7 сарын 7-ний 172 тоот тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлсийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.56-д Монголын хүний нөөцийн ажилтны өдрийг жил бүрийн 10 сарын 15 нд тэмдэглэн өнгөрүүлэхээр Монголын улсын Засгийн газрын 2016 оны 4 сарын 18-ний өдрийн 217 тоот тогтоолоор нэмэлт оруулж баталсан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Захиргаа хүний нөөцийн хэлтэсээс компаний ажилчдын хоолны газарт нээлттэй хаалганы өдрийг 2017 оны 10 сарын 12-ний өдрийн пүрэв гаригт зохион байгуулав.
Нээлттэй хаалганы үеэр хэлтсийн танилцуулгыг тарааж, өдөр дутмын үйл ажиллагаагаа танилцуулж, ажилчдын санал бодлыг сонсож, нэргүй санал хүсэлтийн хуудсыг аялуулж, компаниа хэн сайн мэдэх бэ? 20 асуулттай тестийг бөглүүлж өндөр оноо авсан 3 ажилтныг шагнаж урамшуулав.
Нууц санал хүсэлтэнд нилээд санал хүсэлт ирсэнээс хамтын гэрээг байгуулах, хавсран болон орлон ажиллахад цалингийн хувь бодуулах, багш шавийн системээр ажлын байранд сургалт явуулах, нийгмийн асуудлаар ажилчдын дунд судалгаа явууах зэрэг саналууд элбэг ирсэн байв.
Компаниа хэн сайн мэдэх бэ? Асуулт хариултын тэмцээнд Бэлдэц үйлдвэрлэх цехийн үйлчлэгч Н. ТУНГАЛАГТАМИР 85 оноогоор тэргүүн байр эзэлж, Цувимал үйдвэрлэх цехийн дахин халаах зуухны цувигч Б. ГАНСҮХ 81, Ган бөмбөлгийн үйлдвэрийн индукцын халаагч зуухны оператор Д. НАРМАНДАХ 80 оноогоор тус тус 2, 3-р байр эзлэв.
Мөн хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан тус компаний анхны боловсон хүчинээр томилогдож 6 жил ажилласан компаний өндөр настан Ж. ЛХҮНДЭВЖАМЦ гуайнд зочилж хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.
2017 оны 10 сарын 13 нд Улаанбаатар хотноо Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс “HRDAY-2017” ажлын хүрээнд зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ БАЯЛАГ-ХҮНИЙ НӨӨЦ” сэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэгт тус хэлтсийн дарга А. Баттөр, ахлах мэргэжилтэн Г. Очирсум нар оролцов.
ҮНЭДЭСНИЙ БАЯЛАГ-ХҮНИЙ НӨӨЦ
БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ҮНДЭС-ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦ

Дээшлэх