Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Монголын хамгийн том "Нойтон соронзон аргын баяжуулах" үйлдвэрийг нээлээ

Монгол улсад төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэр амжилттай нээгдлээ. Төмрийн хүдрийг баяжуулах энэхүү үйлдвэр нь одоогоор Монголд хамгийн томд тооцогдох бөгөөд жилд 1 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Түүнчлэн 64% дээш төмрийн агуулгатай 700 мянган тонн металлургийн шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэх төслийн хүчин чадалтайгаар суурилуулагдсан юм.
Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэр ийнхүү ашиглалтанд орж буй нь үндэсний уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бэлтгэх үндсэн суурь нь болж байна.
Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтанд орсноор орон нутагт шинээр 107 ажлын байр бий болохоос гадна улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Баяжуулах үйлдвэрийн нэг хэсэг болох хаягдлын байгууламжийн 565,000 м3 багтаамжтай нэгдүгээр ээлжийн далан энэ сард сард ашиглалтанд орж буй бөгөөд 100% геомембран доторлогоотой баригдсан нь төмрийн хүдэр баяжуулах салбартаа хамгийн анхдагч нь болж байна. Энэхүү олон улсын технологи нь усыг үр ашигтайгаар 70%-иас дээш эргүүлэн ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй технологи гэдгээрээ давуу талтай юм.

Дээшлэх