Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалт

  • Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 12-р тусгай сургууль буюу “Энэрэл” цогцолборыг үйлдвэрийн нэрэмжит болгож, сургуулийн байр, дотуур байрны тохижилтын ажлыг гүйцэтгэж, дээврийг иж бүрэн сольж засварлан, мөн спорт заалыг иж бүрэн засварлаж, эрүүл мэндийн кабинетыг шинээр байгуулж тохижуулан өгсөн. Үүнд нийт 49.5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн.
  • Дархан-Уул аймгийн “Миний монгол” цогцолбор хүүхдийн паркийн тохижилтын уралдаанд “матрын орд”-ыг барьж байгуулах ажилд 30.0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, гүйцэтгэж аймагтаа 1-р байранд шалгарсан.
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд  10,0  гаруй сая төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Их Монгол улсын 800 жилийн ой, Дархан-Уул аймгийн 45 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд “Морин хуур” цогцолборт 13.5 сая төгрөг хандивласан.
  • Дархан-Уул аймагт Бурхан багшийн сэрэг дүр барьж байгуулах ажилд 14.5 сая төгрөг хандивласан.
  • Үйлдвэрийн Ажилчид ба ИТА амьдарч байгаа 35 айлын орон сууцыг ТУЗ болон ТӨХ-нд уламжилсны дагуу оршин сууж байгаа ажилчдад 50%-ийг нь үнэгүй  хувьчлахаар шийдвэрлүүлсэн.
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт үйлдвэрийн ажиллагсдыг эмчлүүлэхээр нэг өрөөг бүрэн тохижуулсан. Энэ ажилд 1.7 сая төгрөг зарцуулсан
  • Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй “Энэрэл” цогцолбор сургуулийн сурагчдад хүүхдийн баяр, шинэ жилийн баяраар бэлэг дурсгалын зүйлс өгсөн. 1,5 сая төгрөг
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110/10кВ-ын Ерөө дэд станцын өргөтгөл, Төмөртэйн уурхай руу 110кВ-ын 50км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВ-ын 16000кВА чадалтай дэд станцыг 14.76 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар байгуулсан. Тус өргөтгөл нь дэд станцын цахилгаан эрчим хүч нэвтрүүлэх хүчин чадлыг зургаа дахин нэмэгдүүлж, бүс нутагт үйлдвэрлэл хөгжихөд шаардлагатай байсан цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр болсон.
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын хаягдал зайлуулах шугам шинэчлэх ажилд нийт 27 сая.төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүрэн шинэчилж өгсөн.
  • Дархан-Уул аймгийн Хонгор суманд зохион байгуулагдсан "Бурхантын хурд 2015" бүсийн хурдан морины уралдааны 15 км замыг өөрийн техник, хүн хүчээр засаж өгсөн.

Дээшлэх