Холбоо барих утас: 89110415, 99557401,89767007, 75550011 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn,ochirsum.gdmp@gmai

Байгаль орчин

Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК нь Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль, түүний хэрэгжилттэй холбогдон гарсан Засгийн газрын  шийдвэр, бүс нутгийн болон орон нутгийн баримтлах бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож, байгаль орчинд ээлтэй, үр дүнтэй менежментийг хэрэгжүүлэн ажилладаг.

Байгаль орчныг хамгаалах бодлого:
  • Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагуудын оролцоог хүндэтгэн хамтран ажиллах
  • Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх,  төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчин,  эко- систем, байгалийн төрөл зүйлийг хамгаалах, хүн амын амьдрах эрхийг хамгаалах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэлхийн жишигт нийцсэн техник, технологи нэвтрүүлэх замаар тогтвортой ажиллагааг хангах.
  • Төрийн бодлогын хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэхдээ олборлох, боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх
  • Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад хууль, эрх зүйн акт, стандартыг баримтлан ажиллах
  • Технологийн болон ахуйн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
Байгаль орчны талаар хийгдсэн ажил

“Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” батлуулж төлөвлөгөөнд тусгагдсан болон холбогдох хуулийн дагуу ажиллаж байгаа бөгөөд УМХЕГазар, БОАЖЯам, Уул уурхайн яам, Сэлэнгэ аймгийн МХГазар, БОАЖГазар,Тагнуулын алба, ОБГазар болон бусад төрийн байгууллагуудын хяналт шалгалтаар эрсдэлтэй зөрчил илрээгүй.

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын 06 сарын 26-ны өдөр уурхай дээр шалгалтаар ирсэн бөгөөд энэ шалгалтаар бага эрсдэлтэй уурхай гэсэн үнэлэлт гарсан.
Зүүний зүүн биетийн хүрээнд орж буй ойн 50 га талбайн экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулж 149,935,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Байгаль хамгаалах санд тушаасан.
Дээшлэх