Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Дархан Төмөрлөгийн Үйлдвэр анх байгуулагдан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс өнөөг хүртэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, хариуцлагатай ажиллаж ирсэн.


ХАБЭА үйл ажиллагааны зорилго нь ажилчдыг хөдөлмөрлөх явцад ажиллах чадвар, эрүүл мэнд эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх нөхцөлөөр хангах, нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалахад оршино.


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын системийг хэрэгжүүлэхдээ “Монгол улсын үндсэн хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, MNS OHSAS 18001:2012 стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгон “Эрүүл, аюулгүй ажиллахын төлөө хамтдаа уриан дор Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”  бодлогыг компанийн удирдлагын салшгүй хэсэг, нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон ажиллаж байна.

Дээшлэх