Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Чанар хяналт, судалгаа шинжилгээ

Судалгаа, шинжилгээний зорилго, чиглэл 

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Уул уурхай, Хар Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг байгуулж стандартын шаардлага хангасан зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн үр ашигтай ажиллахад Судалгаа, шинжилгээний төвийн ойрын болон хэтийн зорилт, чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Үүнд:
  • Өөрийн үйлдвэрийн төмрийн хүдрийн орд газруудаас олборлож, ашиглаж байгаа төмрийн хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд найрлага агууламжийг тодорхойлох, сорилт туршилтыг явуулж, технологийн үйл ажиллагаанд  хяналт, шаардлага тавих
  • Дотоодоос болон импортоор нийлүүлэгдэж худалдан авч байгаа бүхий л төрлийн  материал, түүхий эд, галд тэсвэртэй материал,  чанаржуулагч төмөрт хайлшууд, бусад төмөрлөг хийц, эд ангийн найрлага, шинж чанарыг шинжлэх, сорилт туршилтын ажлыг явуулж, хяналт, шаардлага тавих
  • Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай харилцаа холбоо тогтоон, судалгаа явуулан,  шинэ материалуудыг  үйлдвэрлэлд ашиглах боломж нөхцлийг тогтоох. 
  • Лабораторийн технологийн туршилт, судалгааг явуулж хэрэгцээт түүхий эд, материал, бүтээгдэхүүнийг гарган авах
  • Үйлдвэрийн явцад хаягдаж байгаа хаягдлуудыг дахин боловсруулж ашиглахтай холбоотой ажлыг  зохион байгуулж ажиллах  
  • Үйлдвэрт импортоор өндөр үнэтэй нийлүүлэгддэг галд тэсвэртэй материалуудыг судлан шинжлэх, дотооддоо хийх 
  • Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт орших орд газруудын дээж, судалгааг хийх, өөрийн үйлдвэрт ашиглах боломжийг судлах
  • Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран өөрийн хэрэгцээт материал түүхий эдийг үйлдвэрлэх, төсөл хөтөлбөрт хамрагдаж ажиллах
  • Мэргэжлийн болон бусад байгууллага, иргэдийн гэрээт, захиалгат сорьц, дээжинд шинжилгээ, туршилтыг хийх 
зэргээр технологийн нарийн үйл ажиллагааг зөрчил доголдолгүй явуулахад, үйлдвэрлэлийн технологийн дамжлагын бүх үе шатанд хяналт, судалгааны бааз суурь нь болж хэтийн төлөвлөлтийг тодорхойлох, салбарын бодлогыг хэрэгжүүлж, ханган ажиллахад голлох үүргийг гүйцэтгэнэ.

Итгэмжлэгдсэн лабораториуд


Дээрхи зорилтуудыг ханган ажиллахад судалгаа шинжилгээний гол бааз суурь нь лабораториуд байдаг бөгөөд шаардлагатай лабораториудыг шинээр байгуулан өргөтгөн хөгжүүлсээр ирсэн. 
Судалгаа, шинжилгээний төв нь олон улсад дагаж мөрдөж байгаа стандарт болон шинжилгээний аргачлал, өндөр нарийвчлалтай төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж боловсон хүчнийг чадавхижуулан чанарын хяналтыг сайжруулан ажиллаж байна. 
Эдгээр шаардлагыг ханган ажиллахын тулд үйл ажиллагаа, ажил үйлдлээ хянаж байхаар MNS ISO/IEC 17025:2007 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан менежментийн тогтолцоог нэвтрүүлж, байнга сайжруулах зорилго тавин ажиллаж байна.  

Судалгаа, шинжилгээний төвийн бүрэлдэхүүнд 
  • Металын шинжилгээ, сорилт туршилтын 
  • Материалын шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториуд ажиллаж байна. 
Манай лабораториуд нь уламжлалт шинжилгээний аргыг хамгийн орчин үеийн шинжилгээний арга аргачлал, дэвшилтэт тоног төхөөрөмжүүдтэй хослуулан шинжилгээ туршилт, судалгааны ажлаа гүйцэтгэж байна. 


Лабораториудын шинжилгээ, үйлчилгээ 

Металын шинжилгээ, сорилт туршилтын лабораторийн хүрээнд
  • Ган, ширмэн метал хийц, бүтээцийн найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох.
  • Бүх төрлийн цувимал бүтээгдэхүүний механик шинж чанаруудыг тодорхойлох сорилт, туршилтын ажлыг гүйцэтгэх
  • Метал хийц, эд ангийн хатуулгыг тодорхойлох. 
  • Металын макро болон микро бүтцийн шинжилгээ хийх.



Материалын шинжилгээний лабораторийн хүрээнд 
  • Хүдэр болон чулуун дээжинд бутлалт, нунтаглалт, дээж бэлтгэл хийх.
  • Ширхэглэл болон чийг тодорхойлох 
  • Хүдэр, материалын хувийн, эзэлхүүн, асгаасын эзэлхүүн жинг тодорхойлох. 
  • Төмрийн хүдэр, баяжмал, шууд ангижруулсан төмөр (DRI)-ийн найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох. 
  • Бүх төрлийн галд тэсвэртэй нунтаг болон хийц материалын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох. 
  • Шохой, шохойн чулуу, жонш, шавар, доторлогооны материал, кокс, нүүрс, бусад материалын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох. 
  • Нүүрсний шинжилгээ хийх. 
  • Ган, ширэмний шинж чанарыг сайжруулагч нэмэлт төмөрт хайлшуудын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох. 
  • Өнгөт металуудын найрлага агуулгыг шинжлэн тодорхойлох. 



“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ны Чанар Хяналтын Алба нь хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, Монгол улсын болон Олон улсын стандартын шаардлагыг хангасан, дэлхийн жишигт нийцсэн  чанартай бүтээгдхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрийн бүх цех, хэсэг, дамжлагын үйл ажилгаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008/MNS ISO 9001:2010-г хэрэгжүүлж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн” ХК-ны Чанарын удирдлагын тогтолцооны журмын дагуу хяналт тавьж ажилладаг.


Үйл ажиллагааныхаа хүрээнд:
  • Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлсэн
  • Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх гэрчилгээ /Иржгэр болон гөлгөр ган туйван, булан төмөр, бэлдэц/
  • Аж ахуйн үйл ажиллагааний тусгай зөвшөөрөл /Төмөрлөг боловсруулах, үйлдвэрлэл эрхлэх/
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн” ХК-ны Чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд:
  • Чанарын баримт бичгийн хяналтын журам /CS-19-200 61-14/
  • Чанарын бүртгэлийн хяналтын журам /CS-19-200 62-14/
  • Чанарын дотоод аудит явуулах журам /CS-19-200 63-14/
  • Үл тохирох бүтээгдэхүүнийг хянаж шийдвэрлэх журам /CS-19-200 64-14/
  • Залруулах, сэргийлэх арга хэмжээ авах журам /CS-19-200 65-14/
  • Түүхий эд материал шалгаж хүлээн авах журам /CS-19-200 66-14/
  • Хэмжих хэрэгслийг ашиглах журам /CS-19-200 67-14/
  • Хар металын хаягдал (скрап) хүлээн авах журам /CS-19-200 68-14/
  • Хэрэглэгчтэй харилцах, сэтгэл ханамжийг үнэлэх, гомдлыг барагдуулах журам /CS-19-200 69-14/
  • Технологийн бэлэн байдлыг хангах журам /CS-19-200 70-14/
  • Бүтээгдэхүүнийг шалгах, хүлээлгэн өгөх журам /CS-19-200 71-14/
  • Бэлтгэн нийлүүлэгчдийг сонгох журам /CS-19-200 72-14/
  • Түүхий эд материалыг худалдан авах журам /CS-19-200 73-14/
  • Техник, технологийн хяналтын журам /CS-19-200 74-14/
  • Зохион бүтээлт, боловсруулалтын журам /CS-19-200 75-14/
  • Бэлдэц бүтээгдэхүүний хяналт, дараагийн шат дамжлагад шилжүүлэх журам /CS-19-200 76-14/
  • Бэлдэц хүлээлцэх журам /CS-19-200 77-14/
  • Сургалтын журам /CS-19-200 78-14/
“Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь үйл ажиллагаандаа Технологийн заавар-16, ашиглалтын-156, ажлын-285, хөдөлмөр хамгаалалын-118 нийт 575 заавар журмуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.

2003 онд Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн №43 тоот тогтоолоор Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2000 /MNS ISO9001:2010/ стандартыг хэрэгжүүлсэн Монголын дөрөв дэхь байгуулга болсон.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний чанар нь Монгол улсын үндэсний стандарт MNS JIS G 3112:2002, Олон улсын стандартчиллын байгуулгын ISO 6935-2, Европын холбооны EN 10080, ХБНГУ-ын DIN 488, Их Британи BS-4449, Японы JIS G-3112, ОХУ-ын ГОСТ 5781-82 зэрэг стандартын шаардлагуудыг бүрэн хангадаг.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ийн Чанар Хяналтын Алба нь дараах үйл ажиллагаанд чанарын хяналт тавьж ажилладаг. Үүнд: 
  1. Гаднаас нийлүүлэгдэж байгаа түүхий эд материалын чанар байдал стандарт шаардлагад хяналт тавьж,  Монгол улсын стандартчилал хэмжилзүйн газраас баталгаажуулсан вагон болон авто пүүгээр пүүлж хүлээн авна.
  2. Түүхий эд материал болон бүтээгдэхүүний дээжүүдийг цаг тухай бүрд нь авч Судалгаа шинжилгээний төвийн итгэмжлэгдсэн лабораторид өгч гарсан туршилтын үр дүнг үндэслэл болгон үйл ажиллагаагаа явуулдаг.   
  3. Гаднаас машин болон вагоноор нийлүүлэгдэж байгаа хаягдал төмрийг “Хар металын хаягдал (скрап) хүлээн авах журам” /CS-19-200 68-14/-ын дагуу хүлээн авч, MNS 4852:99 Хаягдал хар метал, Ерөнхий техникийн шаардлага болон үйлдвэрийн дотоод стандартын шаардлагын дагуу боловсруулах үйл ажиллагаанд чанарын хяналт тавих.
  4. Бэлдэц Үйлдвэрлэх Цехийн үйл ажиллагаанд “ган бэлдцийн ерөнхий техникийн шаардлага MNS 4854:1999 стандарт болон үйлдвэрийн дотоод чанарын шаардлагын дагуу чанарын хяналт  тавих.  
  5. Цувимал Үйлдвэрлэх Цехийн эцсийн бүтээгдэхүүн гөлгөр болон иржгэр ган туйван, булан төмөр үйлдвэрлэх технологи үйл ажиллагаанд MNS JIS G 3112:2002 стандартын дагуу чанарын хяналт тавих.
Чанар Хяналтын Алба нь “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ний бүтээгдэхүүнийг Монгол улсын стандарт шаардлагыг хангасан, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг 100% хангасан, цаашлаад Олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө чанарын хяналт тавьж ажиллаж байна.  

Дээшлэх