Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Гэрээт ажлын зар

Огноо: 2018 оны 08 сарын 06-ны өдөр 

Цахилгаан хөдөлгүүр орооход хамтран ажиллах тухай

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь цахилгаан хөдөлгүүрийн засварын үйл ажиллагааг эрхлэж байгаа эрх бүхий оролцогчдоос “Цахилгаан хөдөлгүүр ороох ажил”-г гэрээгээр урт хугацаанд гүйцэтгэх санал ирүүлэхийг урьж байна.

Саналд “Цахилгаан хөдөлгүүр ороох ажил”-ыг гүйцэтгэх ажлын талбай, тоног төхөөрөмж, багаж, мэргэжлийн ажилтан, хийж гүйцэтгэсэн ажлын туршлагийн мэдээллийг хавсаргасан байна. 

Саналыг 2018 оны 08-р сарын 15-ны 17 цагаас өмнө “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн “Хангамжийн хэлтэс. Хангамжийн менежер Н.Галбадрах”-д гэж хаяглан galbadrakh@dmp.mn, info@dmp.mn ирүүлнэ.

Утас: Хангамжийн менежер Н.Галбадрах 9917-1204

Цахим шуудан: galbadrakh@dmp.mn, info@dmp.mn

Техникийн тодруулга: Ерөнхий энергитик Б.Батсайхан 9909-1983


Дээшлэх