Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Товч танилцуулга

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан түүхтэй.

1994 онд үйлдвэр ашиглалтанд орсноос хойш компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр Уул уурхайн олборлолт, боловсруулалт, Төмөрлөгийн үйлдвэрлэл, Гадаад болон дотоод худалдаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм.

Дээшлэх