Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Геологи, Уул уурхай

Геологи хайгуулын анги нь 2014 оны 5-р сарын 16-ны өдөр байгуулагдсан.
Геологийн анги баг бүрэлдэхүүн нь дараах үйл ажиллагааны зорилготой. Үүнд :
  • Компанийн геологи-хайгуул цаашдын стратеги зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх
  • Өөрийн баг бүрэлдэхүүнээр хямд зардлаар ордуудын нөөцийг өсгөх, ашиглалтын үеийн хайгуул хийх
  • Геологи хайгуулын ажлын дунд болон урт хугацааны төлөвлөлт хийх
  • Ажлын гүйцэтгэл тайланд хяналт тавьж ажиллах
  • Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудтай харьцах                     /Лицензийн асуудал, Хайгуулын тайлан, төлөвлөгөө г.м-ийг батлуулах/ 

ГЕОЛОГИЙН АНГИЙН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ   

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 2011 онд Швед улсад үйлдвэрлэсэн CS-14 маркын чөмгөн сорьцот өрмийн машин болон RC-50 маркын хийн цохилтот өрмийн машинуудыг худалдан авсан.
         Өнгөрсөн жилийн хугацаанд бид өөрсдийн өрмийн багаар CS-14 маркын чөмгөн сорьцот өрмөөр Төмөртэй болон Төмөртолгойн төмрийн хүдрийн ордуудад нийт 2178,70 метр тууш өрөмдлөгийн ажил хийсэн. 




Байршил 

Төмөртолгойн орд нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт, Улаанбаатар хотоос баруун хойш 230 км, Дархан-Уул аймгаас зүүн урагш З0 км зайд оршдог.
Төмөртолгойн ордыг 2009  оны 08-р сарын 12-ны өдөр  нээж уурхайн олборлолтыг эхлүүлсэн. 


Ордын нөөц

Геологи хайгуулын 332-р анги нь Металлургийн үйлдвэрийг түүхий эдээр хангах, эрдэс баялгийг нээн илрүүлэх зорилготой ажилласан бөгөөд энэ ажлын хүрээнд 1960 оны 4-р сараас 1962 оны 6-р сарын хооронд Төмөртолгойн ордыг нээн илрүүлсэн. 
Төмөртолгойн төмрийн хүдрийн орд нь 7 хүдрийн биетээс бүрдэнэ. Эдгээр биетээс Зүүн, Төв, Баруун биетүүд харьцангуй том хэмжээтэй, “Зэрэгцээ” хэмээх биет багавтар хэмжээтэй бол 4, 5, 6-р биетүүд нь илрэц шинжтэй болно. 

Улсын нөөцийн санд 25 033.1 мян.тн гэж бүртгэгдсэн.



Дэд бүтэц 

Төмөртолгойн уурхайн нь дэд бүтэц нилээд сайн хөгжсөн газар байрладаг. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрээс тус уурхай хүртэл 28 км сайжруулсан замтай. Манай улсын хойд хил хүртэл тавигдсан хатуу хучилттай зам нь ордоос баруун зүгт 15-17 км зайтай өнгөрдөг байна. Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатарын төмөр зам ордоос баруун тийш 20-25 км, Дархан хотоос Шарын голын нүүрсний уурхай руу явсан төмөр замын салаа зам ордоос хойш 8-10 км зайд тус тус өнгөрдөг.
Байршил

“Төмөртэйн төмрийн орд” нь Дархан хотоос зүүн хойш 130 км, Хүдэр сумаас баруун ургаш 20км-т Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог. “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Төмөр замтай 34.6 км төмөр замаар холбогдоно.

Төмөртэйн ордын зүүний баруун биетийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК өөрийн хөрөнгөөр 2011оны 10-р сарын 01-нд нээж уулын ажлыг эхэлсэн, Зүүний зүүн биетийг 2014 оны 09-р сарын 28-нд эхлүүлсэн.


Ордын нөөц

Ордын районы геологийн бүтэц нь анх Ю.П.Ершов (1962 он), Б.Жамба (1968-69) нарын геологийн зураглалын ажлаар тодорхойлогдон улмаар 1969 онд гүйцэтгэсэн агаарын соронзон зураглал, эрэл-шалгалтын ажлаар үнэлэгдэн, 1979-1984 онуудад ерөнхий эрэл, эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлуудаар нарийвчлагдан судлагдаж 1990-92 онд нарийвчилсан хайгуулын ажлаар баталгаажуулагдан тогтоогдсон 

Ордын бүрдэл

Үүнд:
  • Зүүн хэсгийн зүүн биет
  • Зүүн хэсгийн баруун биет
  • Баруун хэсэг гэсэн 3-н биетийг хамарна.
Улсын нөөцийн санд 229 273.6 мян.т гэж бүртгэгдсэн.

Бүтээн байгуулалт

“БТЕГ” ХХК-ийн төмөр замаас Төмөртэйн уурхай хүртэл 34.5 км салбар төмөр зам, ачиж буулгах терминалийн хамт барьж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажил 60% -ийн гүйцэтгэлтэй явж байна. 


Төмөртэйн уурхай нь АНУ-ын TRIO брэндийн баяжуулах үйлдвэрийг 2014 оны 07 сарын 01-нд нээж ашиглаж эхэлсэн мөн ялгах хэсгийг БНХАУ-ын SANME брэндийн соронзон сеператорыг суурилуулсан. Уг үйлдвэр нь 750 тн/цагийн хүчин чадалтай ба 55%-иас дээш хувийн агуулгатай төмрийн хүдрийн хуурай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орчин үеийн бүрэн хамгаалалтын систем бүхий 110/10 кВ-ын Ерөө Дэд станцын өргөтгөл, Төмөртэйн уурхайн 110/6кВ-ын дэд станц, 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам зэргийг ашиглалтанд оруулсан.
Уурхайн нь 150 хүний багтаамжтай ажилчидын тосгонтой

Байршил

Хуст-Уулын төмрийн хүдрийн орд нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах ба Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урагш 25 км-т, Улаанбаатар хотоос хойд зүгт 330 км-т, Дархан хотоос зүүн хойд зүгт 110 км-т оршино.
Тус ордод 2011 онд Уул Уурхайн Төсөл Судалгааны төв ТЭЗҮ-г хийсэн одоогоор төсөл хэрэгжээгүй байна.

Ордын нөөц

Хуст-Уулын төмрийн хүдрийн ордод Т.Бүрэнбадрах, Э.Алтансүх, А.Батбаяр нар 2010 онд хийсэн геологи хайгуулын ажлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Улсын нөөцийн санд 8,527 мян.т гэж бүртгэгдсэн.

Уурхайн хүчин чадал 

1 сая/ тн хүдэр олборлох

Дэд бүтэц

Дулаанхаан, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд нь сайжруулсан авто замаар холбогдоно. Мөн Дулаанхаан, Болд Төмөр-Ерөө Гол нь төмөр замаар холбогдоно. Төмөр зам нь Хуст-Уулын талбайгаас хойд зүгт 10 км-ийн зайтай өнгөрдөг.

Мөн ордын талбайгаас урд зүгт 3 км орчим зайд Бугантын тосгон хүрэх сайжруулсан шороон зам өнгөрөх ба Болд Төмөр Ерөө Гол ХХК-ын төмрийн хүдрийн орд болон Бугант тосгон хүртэл тавьсан өндөр хүчдэлийн шугам өнгөрдөг. Энэ өндөр хүчдэлийн шугамаас Хуст-Уулын төмрийн хүдрийн орд нь 380 кВт-ын өндөр хүчдэлийн шугам татсан.

Дээшлэх