Холбоо барих утас: 89110415, 99557401,89767007, 75550011 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn,ochirsum.gdmp@gmai

"Уул уурхай, металлургийн цогцолбор" төсөл

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь анх 2010-2015 онд “Уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэр” байгуулах өөрийн концепци төлөвлөгөөг боловсруулж ТӨХ, холбогдох яамаар батлуулан төслийн ажлыг эхлүүлсэн.

Улмаар 2014 онд төслийн хөрөнгө оруулагч болох үндэсний “Кью Эс Си” ХХК нь Концессын гэрээгээр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийг эзэмших болсон бөгөөд 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна.

Төслийн зорилго:

Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, улмаар жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, нийгэм эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц дэлхийн жишигт хүрсэн үндэсний хүчирхэг цогцолбор үйлдвэр болох. 

Төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтууд:

  1. Өөрийн эзэмшлийн Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхайнуудыг байгуулах.
  2. Төмрийн хүдрийн эхний шатны боловсруулах үйлдвэрүүд болох хуурай, нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах
  3. Төмрийн хүдрийн баяжмалыг дараагийн шатны боловсруулалтанд оруулж хаягдал төмрийг орлож чадахуйц металлургийн үйлдвэрийн шаардлагыг хангасан түүхий эд үйлдвэрлэх Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг байгуулах
  4. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадалыг бүрэн ашиглаж үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх
  5. Шинээр гангийн үйлдвэр байгуулж үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилийн 300 000-500 000 тоннд хүргэх
  6. Импортын бүтээгдэхүүнийг оролхуйц нэмүү өртөг шингэсэн, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж дотоодын зах зээлийг бүрэн хангах
Төслийн ач холбогдол:
  1. Улсын болоод аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх
  2. Монгол Улсын Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадагшаа чиглэсэн мөнгөн урсгалыг багасгах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх
  3. Шинээр ажлын байр бий болгож хүн амын амжиргааны түшинг дээшлүүлэх
  4. Монгол Улсад жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцлийг бүрдүүлэх
  5. Барилгын материал болон орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулах
  6. Аймаг орон нутгийн дэд бүтцийг сайжруулах
Төслийн ажлыг үндсэн хоёр шаттай хийхээр төлөвсөн бөгөөд 2014 онд төслийн эхний шатны ажлуудыг бүрэн хэрэгжүүлж дууссан.
ХАНДГАЙТ ӨРТӨӨ - ТӨМӨРТЭЙН УУРХАЙГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМ ТАВИХ, ӨРТӨӨ БОЛОН АЧИЛТЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн “Уул уурхай – Металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтэц байгуулах үе шаттай ажлуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн Хандгайт өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай хүртэлх төмөр зам тавих, Төмөртэйн өртөө байгуулах төсөл юм. 


Энэхүү төсөл нь Засгийн газар, Монголын төрийн өмчийн хороо болон хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээнд тусгагдсан бөгөөд Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайгаас олборлон боловсруулсан төмрийн хүдрийн баяжмалыг экспортонд гаргах болон үндсэн гангийн үйлдвэрт тээвэрлэн хүргэхэд зориулан байгуулагдсан. 


Тус төмөр зам, өртөө байгуулах ажлыг 2014 оны 05-р сарын 01-нээс 2015 оны 12 сарын 15-ны хооронд “Монголиан Рэйлвэй Корпирешн” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, “Пик Девелопмент” ХХК, “Хөтөл Трамзит” ХХК, УБТЗ-ын 1-р анги, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК зэрэг 100% Монгол ажилчидтай үндэсний компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэн 2015 оны 12-р сарын 28-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дурьдвал:

  1. Болд Төмөр Ерөө Гол ХХК-ийн Хандгайт өртөөнөөс “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн Төмөртэй уурхай хүртэл нийт 22.9 км гол зам
  2. Төмөртэй уурхайн дэргэдэх 13.8 км дэлгэмэл урттай зам бүхий өртөө байгуулсан бөгөөд өртөөнд нийт 3.7 км зам бүхий  ачилт буулгалтын терминалтай 
  3. Нийт 720 м2 талбай бүхий өртөөний барилга
  4. Өртөө, зөрлөгүүдэд нийт 30 суман шижлүүлэг
  5. Хоорондын төмөр замыг хагас автомат хориглолоор, өртөөний зам, сум, дохиололын хамаарлыг Микропроцессорын төвлөрүүлэлт бүхий дохиололын систем, шилэн кабелиар технилогийн холбооны төхөөрөмж
  6. Төмөр замыг даган баригдах бусад аюулгүй ажиллагаатай холбоотой барилга байгууламж
Энэхүү бүтээн байгуулалт хийгдснээр Монгол улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эд болох төмрийн хүдрийн баяжмалыг хамгийн бага зардлаар тээвэрлэн үндсэн гангийн үйлдвэрт нийлүүлэх нөхцөл бүрдэж байна.


ДУЛААНХААНЫ 4 ЗАМЫН УУЛЗВАР – ЕРӨӨ – ХҮДЭР СУМ ЧИГЛЭЛД  АВТО ЗАМ ТАВИХ ТӨСӨЛ

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн “Уул уурхай – Металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтэц байгуулах үе шаттай ажлуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Жаргалант сумдуудын нутгийг дайрсан Дулаанхааны 4 замын уулзвараас Ерөө, Хүдэр сумын төв хүртэлх 104,4 км хатуу хучилттай автозам байгуулах төсөл юм.


Энэхүү төсөл нь Засгийн газар, төрийн өмчийн хороо болон хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээнд тусгагдсаны дагуу орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт.

Тус автозам тавих ажлыг 2015 оны 08-р сарын 01-нээс 2016 оны 10 сарын 15-ны хооронд ерөнхий хяналтаар “Мөнхөд Ашдын Зам” ХХК , ерөнхий гүйцэтгэгчээр “Пик Девелопмент” ХХК, асфальт болон нарийн дэвсэлт хийх ажилд туслан гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, замын далан өргөсгөлт, суурь бүтцийн ажилд туслан гүйцэтгэгчээр “Дарханы Төмөрлөгийн Үйлдэр” ХКомпани зэрэг 100% Монгол ажилчидтай үндэсний компаниуд, маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна. Одоогоор асфальт  хучилт 68,9%-т хийгдэж Улсын комисст хүлээлгэн өгсөн ба нийт газар шорооны ажлын 83,5% нь хийгдээд байна. Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг дурьдвал: 

  1. 872,462 м3 материалаар далангийн хучилт, өргөсгөлт хийсэн.
  2. 331,609 м3 тохиромжгүй материал шилжүүлэсэн.
  3. 47,670 м3 шимт хөрс хуулж нөхөн сэргээлт хийсэн.

Энэхүү бүтээн байгуулалт хийгдэж Монгол улсын  хатуу хучилттай авто замын сүлжээнд холбогдсоноор орон нутгийн хөгжил цэцэглэлтэн ихээхэн хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болж байна. 


ДУЛААНХААНЫ 4 ЗАМЫН УУЛЗВАР – ЕРӨӨ – ХҮДЭР СУМ ЧИГЛЭЛД  АВТО ЗАМ ТАВИХ ТӨСӨЛ

2014 онд Засгийн газрын 69 дүгээр тогтоол гарч, концессын гэрээгээр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн цаашдын үйл ажиллагааг явуулах нь үр дүнтэй гэж үзсэн. Уг гэрээгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг Уул уурхайн-Металлургийн цогцолбор үйлдвэр болгон хөгжүүлэх буюу Дархан, Сэлэнгэ аймгийн бүс нутаг дахь Төмөртолгой, Хуст-Уул, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудыг нээн ашиглаж төмрийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн гаргах томоохон үүрэг хүлээсэн байдаг.


Энэ ажлын хүрээнд Төмөртэйн, Хуст-Уул ордуудын орчмын дэд бүтцийг хөгжүүлэх  үүднээс Дулаанхааны 4 замын уулзвараас Ерөө Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто зам барих. Уг ажил дээр “Кью Эс Си” ХХК сонгон шалгаруулалт зарлаж “Пик  Девелопмент” ХХК шалгарсан.

Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнийн уналтаас шалтгааж зогссон уурхайнуудын ажилчдыг ажлаар хангах мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “Пик Девелопмент” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр манай компани авто замын газар шороо, далангийн ажлыг 2015/08/31-2015/11/30, 2016/04/01-2016/10/15 хүртэл  хугацаанд нийт 95 км замд хучилт хийхээс 80 км замд далангийн хучилт, далан өргөсгөлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн дэвсэлт хийн нягтаршуулж хатуу хучилт хийхэд бэлэн болгож, 66 км замд хатуу хучилт хийсэн байна.



Дээшлэх