Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Баяжуулалт

Дарханы Төмөрлөгйин Үйлдвэр нь өөрийн эзэмшлийн Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхайд 2010 оноос, Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайд 2014 оноос баяжуулах үйлдвэрүүдийг тус тус байгуулж ашиглалтанд оруулсан.

Баяжуулах үйлдвэрүүд нь АНУ-ын TRIO, Герман-Хятадын хамтарсан SANME, БНХАУ-ын ZENITH, АНУ-БНХАУ-ын хамтарсан ERIEZ MAGNETICS зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

Одоогоор баяжуулах үйлдвэрүүдийн нийт суурилагдсан хүчин чадал жилийн 5 000 000 тоннд хүрээд байна.

Хуурай соронзон баяжуулалтаар 56 %-иас дээш төмрийн агуулга бүхий бүхэл болон нунтаг баяжмалыг үйлдвэрлэж байна.

Төмөртолгойн уурхайн хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэр


Төмөртэй уурхайн хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэр


Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт төмрийн хүдрийн хуурай нунтаг баяжмал боловсруулж жилд 700 000 тн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтанд оруулсан.

Тус баяжуулах үйлдвэр нь БНХАУ-ын ZENITH компанийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд нойтон орчинд соронзон баяжуулалтын аргаар 64 %-иас дээш төмрийн агуулга бүхий металлургийн үйлдвэрийн шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэж байна

Нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэр


Дээшлэх