Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Сургалт

СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР: 
  • Ажилтаныг хөгжүүлэх, идвэхжүүлэх
  • ХАБЭА-н сургалт
  • Хос мэргэжил олгох сургалт
  • Мэргэжил дээшлүүлэх сургалт
  • Хамтын гэрээний сургалт
  • Гадаад сургалт
БҮТЭЭМЖ-ЧАНАРЫН ХӨТӨЛБӨР: 
  • Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулах - 5С хөтөлбөр
  • Аюул, эрсдэлгүй ажлын таатай орчин - 5А хөтөлбөр
  • Ажлын бүтээмж дээшлүүлэх - Кайзен саналын систем
  • Би-Бид-Хамтдаа хөгжие - Чанарын дугуйлан
  • Шинэ техник, технологийг нэвтрүүлэх - Инновацийг бий болгох, нэвтрүүлэх
Ажилтаны сургалт-хөгжил

"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХК нь мэргэжлийн түр сургалт зохион байгуулах 19/331 тоот гэрчилгээний дагуу 

2005 онд:
  1. "Ган хайлагч",
  2. "Цутгагч", 
  3. "Цувигч", 
  4. "Төмөрлөгийн үйлдвэрийн мастер", 
  5. "Оосорлогч дохиочин", 
  6. "Гүүрэн төрлийн краны машинч"
2014 онд:
  1. "Хүдэр боловсруулах технологийн операторч",
  2. "Даралтат сав, шугам хоолой төхөөрөмжлөх, ашиглалтын аюулгүй ажиллагаа", 
  3. "Халаалтын зуухны операторч", 
  4. "Хийн зуухны операторч", 
  5. "Гагнуурчин" 
мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, аюулгүй ажиллагааны эрх олгох, сунгах сургалтуудыг өөрийн үйлдвэрийн сургалтын танхим, үйлдвэрлэлийн дадлагын байран дээр зохион байгуулж байна. Мөн бусад харилцагч байгууллагатай ажилтныг сургах, хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллаж инженер техникийн ажилтан, ажиллагсадыг боловсролын зэрэг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтанд хамруулж байна.

Байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар дээр дурьдсан мэргэжил олгох сургалтуудаас гадна краны машинч, оосорлогч дохиочин, гагнуурын ангилал тогтоох, даралтат сав, шугам хоолой төхөөрөмжлөх, ашиглалтын аюулгүй ажиллагаа, хийн зүсэгч мэргэжлээр ажиллаж буй ажиллагсадад ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн ажиллах эрх олгох, сунгах сургалтуудыг зохион байгуулна. 

Харилцах утас: 95682686
e-цахим хаяг: bayartsetseg.b@dmp.mn

Дээшлэх