Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Төмөрлөгийн үйлдвэрлэл

Бүтээгдэхүүний стандарт MNS –JIS G 3112:2002

Хаягдал төмрийн боловсруулалт
Хаягдал төмрийг стандартын дагуу зүсч жижиглэн боловсруулж цахилгаан нуман зуухны түүхий эд болгон ашиглана. 

Ган үйлдвэрлэл
Стандартын дагуу бэлтгэгдсэн хаягдал төмрийг цахилгаан нуман зууханд хайлуулж 115х115мм хөндлөн огтлолтой ган бэлдэц үйлдвэрлэнэ.

Цувимал үйлдвэрлэл
Стандартын шаардлага хангасан ган бэлдэцийг дахин халаах зууханд халааж цувих суурь машинаар дамжуулан цувиж барилгын төмөр бетон бүтээцийн иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Хаягдал төмрийг хүлээн авч зориулалтын талбайд буулган стандартын шаардлагад нийцүүлэн ангилан, тайрч бэлтгэдэг.

Хаягдал төмөр хүлээн авах талбай

Бензин-хүчилтөрөгчийн зүсэгч багажны тусламжтайгаар цахилгаан нуман зууханд хайлуулахад тохиромжтой хэмжээтэй болгож боловсруулсан хаягдал төмрийг чанар хяналтаар шалган Бэлдэц үйлдвэрлэх цехрүү шилжүүлнэ.
Японы "Ниссей" компаниас нийлүүлэгдсэн 25 тн багтаамжтай 2 цахилгаан нуман зууханд ангилж бэлтгэсэн хаягдал төмрийг ачаалан хайлуулж, хайлсан шингэн металлыг МС-6 маркын 3 урсгалт тасралтгүй цутгах машинаар цутган 115х115 мм хөндлөн огтлолтой бэлдэц үйлдвэрлэдэг. 

Хайлалтын үеийн байдал

Цахилгаан нуман зууханд хаягдал төмөр хайлахдаа технологийн туслах материалуудыг ачаалах, шаар зөөвөрлөх болон технологи ажиллагаанд 10 тн соронзон кран, 25 тн болон 50 тн гүүрэн кранууд ашиглаж байна. 

Мөн үүнээс гадна материал түүхий эд ачаалагч конвейерын систем, скрап урьдчилан халаах төхөөрөмж, зууханд доторлогоо хийх болон нунтаг материал үлээлгэх зэрэг туслах тоног төхөөрөмжүүдээр  тоноглогдсон. Хайлуулж байгаа шингэн металаас цаг тухайд нь дээж авч гангийн хими найрлагыг экспресс лабораторид шинжилдэг. Цахилгаан нуман зуухны нэг удаагийн ачаалалтанд 30 тн зүсч бэлтгэсэн хаягдал төмөр ачаалж хайлуулан 25 тн бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бэлдэц бүтээгдэхүүн цувих  үеийн дамжлага

Нэг хайлалтын үргэлжлэх хугацаа 90 минут, хоногт 20-22 хайлалт хийж 500-550 тн шингэн металл, бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай. Тасралтгүй цутгах машинд цагт 25-30 тн шингэн металыг цутган бэлдэц үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар шөнийн цагаар хайлалт явуулж, жилд 50-70 мянган тн бэлдэц үйлдвэрлэж байна.  Бэлдэц үйлдвэрлэх цех нь 20 жилийн хугацаанд 805,7 мянган тн бэлдэц үйлдвэрлэсэн байна.


Нүүрс хийжүүлэх зуухнаас гарах хийг ашиглан 2 урсгалт түлхэгчтэй, гулсдаг шалтай дахин халаах зууханд бэлдцийгхалаана. 1150-1250*С температурт халаасан бэлдцийг 3 булт, завсрын, төгсгөлийн цувих суурь машинуудаар оруулж хэлбэржүүлэн цувина.

Бүтээгдэхүүнийг хөргөх тавцан

Цувимал үйлдвэрлэх цех нь 2 урсгалтай дахин халаах зуух, бэлдэц дамжуулах рольганг, халаасан бэлдэцийг зуухнаас гаргах 2 түлхэгч, бэлдэцийн гадаргыг цэвэрлэх сэгсрэгч, анхны цувилтын 7 үйлдлийг гүйцэтгэгч 3 булт стан, халуун хайч, дунд хэсгийн 2-11 стан, огтлогч, чиглүүлэгч, хайч, хөргөх тавцан, хүйтэн хайч, багаар болон багцаар боогч, сортлогч машин зэргээс бүрдэнэ. Цувигдсан бүтээгдэхүүн хөргөх тавцан дээр хөргөгдөж хэрэгцээт хэмжээгээр хүйтэн хайчаар огтлогдон багцаар болон бөөнөөр боох машинаар багцлагдан чанарын шалгалтанд орж механик туршилтын дараа борлуулалтанд шилжинэ. 

Бэлэн болсон бүтээгдэхүүн

Төслөөр 40 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба одоогоор D10,13, 16, 19, 22, 25, 29, 32 мм-ийн голчтой SD295А, SD345, SD390 ангилалын иржгэр ган туйван /арматур/, R10, 612, 20 мм-ийн голчтой SR235, SR295 ангилалын гөлгөр ган туйван /бөөрөнхий төмөр/, 40, 80 мм-ийн голчтой СТ45, СТ50, СТ70 ангилалын ган бөмбөлөгийн бэлдэц, L30х30х3, L45х45х5 маркийн SS400 ангилалын булан болон 17.5х17.5 мм-ийн талуудын урттай дөрвөлжин, 17.5х7.5 мм-ийн голчтой эллипс зэргийн 17 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тус тус үйлдвэрлэж байна. 

Өнөөдрийн байдлаар 2 ээлжийн графикаар ажиллаж хоногт 200 тн буюу жилд 50-60 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 588,2 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Мэдээлэл шинэчилэгдэж байна
Дээшлэх