Холбоо барих утас: 7555-0033, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Амралт

ГАН УРСГАЛ амралт  нь Дархан-Уул аймгаас 30 км зайд Зочин хадны ойролцоо Ардын журамт цэргийн явж өнгөрсөн түүхэн газар Зулзагын гол хэмээх газар байрлах бөгөөд амралтын барилгууд нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж, зориулалтын тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан болно.
Манай амралтын газрын онцлог нь
  • Цэвэр агаар
  • Байгалийн үзэсгэлэн
  • Тав тухтай орчин
  • Анир чимээгүйн дунд
  • Найрсаг хамт олны халамжинд амарч
  • Биеийн тамирын талбай 
өөрийн сонирхсон соёл спортын тоглоомуудаар сэтгэлээ сэргээн, өөрийгөө бүрэн дүүрэн цэнэглэх боломжийг олгодог.
Тус амралтын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхдөөрөө амарч сувилуулах амралтын нөхцлийг бүрдүүлсэн зуны улиралд 120-150, өвлийн улиралд 30-40 амрагч хүлээн авах хүчин чадалтай  жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.  
Ган-Урсгал амралтын газар нь үйлчүүлэгч, амрагч нарын ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор дараахь үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:
  • Амт чанар сайтай хоол хүнс (өдрийн 3 хоолтой)
  • Амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын гадна талбай
  • Биллъярд, теннис
  • Халуун ус
  • Караоке
  • Спорт зал
  • Бүжгийн талбай

Дээшлэх